2025-02-10
18
Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Өлзийт нутгийнхаа түүх соёл, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө оюун билэг, чин сэтгэлээ зориулан ажиллаж, амьдарч ирсэн НӨУБ болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн эрхэм төлөөлөгчид, амьдарч буй орон нутгаа удирдах, шийдвэр гаргах үйл явцад иргэд өөрөө болон төлөөллөөрөө дамжуулан оролцож, нутаг орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
1992 оноос хойшхи 33 жилийн түүхтэй шинэ тогтолцооны 9 дэх удаагийн сонгуульд иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээн, төрийн болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ хүсэл зорилго, санал санаачилгыг илэрхийлж, сумынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлон ирсэн үе үеийн хурлын төлөөлөгчдөөс хамгийн олон сонгогдсон төлөөлөгчдийг танилцуулахад: ахмад төлөөлөгч Н.Цэвэгмэд 7 удаа, Б.Насан 7 удаа, А.Балдандорж /агсан/ 7 удаа, Д.Баярсайхан /агсан/ 6 удаа, Ч.Цэцэг 6 удаа, Д. Жаргалсайхан 6 удаа, О.Ган 6 удаа, Б.Дэмбэрэл 5 удаа тус тус сонгогдсон байна.
НӨУБ буюу ИХ-ын Тэргүүлэгчдийн анхны даргаар 1992-1996 онд Б.Нарантуяа, 1996-2000 онд Н.Цэвэгмэд, ИТХ-ын даргаар 2000-2004 онд Д.Баярсайхан /агсан/, 2004-2012 онд Ч.Цэцэг, 2012-2020 онд Х.Отгонмөнх, 2020-2024 онд Д.Жаргалсайхан, 2024 оны 11 сараас одоог хүртэл Н.Насанбаяр, нар ажиллаж ирсэн байна.
ИТХТ-ийн анхны нарийн бичгийн даргаар 1992-2000 онд Хандсүрэнгийн Бямбаа /агсан/, 2004-2008 онд Баатарын Хорлоо, 2008-2010 онд Баатарын Золбоо, 2010-2013 онд Довчиншаравын Төмөртогтох, 2013-2023 онд Жаншингийн Наранжав 2023 оны 11 сараас одоог хүртэл Ө.Буд-очир /албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/ нар ажиллаж ирсэн байна.
Үе үеийн УИХ-ын гишүүд, аймаг, сумын хурлын төлөөлөгчид, сумын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нарын болон иргэд, малчдын идэвх чармайлт, хамтын ажиллагаа, хүчин зүтгэлийн үр шимээр өнөөдөр Өлзийт сум маань мал нь таван төрөл дээрээ өсч, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж, байгалийн баялагийн үр шимээ хүртсэн, сумын төв нь харилцаа холбоо, төвлөрсөн эрчим хүч, халаалт, цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон зэрэг хөгжлийн ахиц гарган амжилттай хөгжин дэвжиж байна.