Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн мэндчилгээ

2017-11-29

Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Өлзийт нутгийнхаа түүх соёл, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө оюун билэг, чин сэтгэлээ зориулан ажиллаж, амьдарч ирсэн  НӨУБ болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн  эрхэм төлөөлөгчид, ИТХ-ын дарга нар болон сумын Засаг дарга нар, ИТХТэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар, БИНХ-ын дарга тэргүүлэгч нар, багийн Засаг дарга нар, Нутгийн удирдлагын байгууллагатай амьдрал, ажил үйлсээрээ холбоотой бүх хүмүүстээ  Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.  

     Монгол улсад Ардчилсан хувьсгал ялсны томоохон ололт амжилтын нэг бол 1992 онд батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн Хууль юм. Шинэ үндсэн хуулинд ЗЗНДНэгж, түүний удирдлагын тогтолцооны шинэ хэлбэрийг оруулсаны дагуу НӨУЁБ буюу сумын ИТХурал нь 1992 оны 9-р сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа эмхлэн зохион байгуулагдсан байна.

НӨУЁ-ыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх шинэ тогтолцоонд шилжсэнээр бид ажиллаж, амьдарч буй орон нутгаа удирдах, шийдвэр гаргах үйл явцад иргэд өөрөө болон төлөөллөөрөө дамжуулан оролцож, нутаг орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

1992 оноос хойшхи 25 жилийн түүхтэй шинэ тогтолцооны 7 удаагийн сонгуульд иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээн, төрийн болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ хүсэл зорилго, санал санаачилгыг илэрхийлж, сумынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлон ирсэн үе үеийн хурлын төлөөлөгчдөөс хамгийн олон сонгогдсон төлөөлөгчдийг танилцуулахад: ахмад төлөөлөгч Н.Цэвэгмэд 7 удаа, Б.Насан 7 удаа, А.Балдандорж /агсан/ 7 удаа, Д.Баярсайхан 6 удаа, Ч.Цэцэг 6 удаа, О.Ган 5 удаа, Б.Дэмбэрэл 5 удаа тус тус сонгогдсон байна.

Мөн шинэ тогтолцооны дагуу эмхлэн зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Жанлавын Наранцацралт 3 удаа, Батсүхийн Наранхүү 2 удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Чимэдийн Баяраа 3 удаа, Шатарын Энхбат 3 удаа, Лувсандоржийн Өлзий-Отгон, Сандагдоржийн Пүрэвсүрэн, Авирмэдийн Эрдэнэбат, Баяраагийн Гасрандорж нар тус тус сонгогдон ажилласан байна.

Үе үеийн төрийн түшээд, аймаг, сумын ИТХ-ын эрхэм төлөөлөгч нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. 

            НӨУБ буюу ИТХ-ын анхны даргаар 1992-1996 онд Б.Нарантуяа, 1996-2000 онд Н.Цэвэгмэд, 2000-2004 онд Д.Баярсайхан, 2004-2012 онд Ч.Цэцэг, 2012 оноос Х.Отгонмөнх нар ажиллаж ирсэн байна.

ИТХТ-ийн анхны нарийн бичгийн даргаар 1992-2000 онд Хандсүрэнгийн Бямбаа /агсан/, 2004-2008 онд Баатарын Хорлоо, 2008-2010 онд Баатарын Золбоо, 2010-2013 онд Довчиншаравын Төмөртогтох, 2013 оноос Жаншингийн Наранжав нар ажиллаж ирсэн байна. Мөн Ж.Наранжав нь 1996-2000 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан байна.

Шинэ тогтолцооны сумын анхны Засаг даргаар 1992-1996 онд Ч.Баяраа, 1996-2000 онд Л.Самдан, 2000-2004 онд Д.Сумьяасүрэн, 2004-2008 онд А.Эрдэнэбат, 2008-2012 онд Ш.Энхбат, 2012-2016 онд И.Эрдэнэбилэг, 2017 оноос А.Эрдэнэбат нар сонгогдон ажилласан байна. ЗДТГ-ын даргаар Жигмэдсамбуугийн Зоригт, Мягмарын Хүүбаян, Хандсүрэнгийн Бямбаа, Цэвээндоржийн Отгонхуяг, Баатарын Хорлоо нар тус тус ажиллаж ирсэн байна.

Үе үеийн УИХ-ын гишүүд, аймаг, сумын хурлын төлөөлөгчид, сумын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нарын болон иргэд, малчдын идэвх чармайлт, хамтын ажиллагаа, хүчин зүтгэлийн үр шимээр өнөөдөр Өлзийт сум маань мал нь таван төрөл дээрээ өсч, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж, байгалийн баялагийн үр шимээ хүртсэн, сумын төв нь харилцаа холбоо, төвлөрсөн эрчим хүч, халаалт, цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон зэрэг хөгжлийн ахиц гарган амжилттай хөгжин дэвжиж байна.

Сумын ИТХ нь сумын нийгэм, эдийн засгийн 2009-2020 оны хөгжлийн төлөвлөгөө, сумын Байгаль орчны менежментийн 2016-2021 оны төлөвлөгөө, сумын төвийн ерөнхий төлөвлөгөө зэрэг томоохон бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байгаагаас гадна сум, орон нутгийнхаа нутаг дэвсгэр, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц, баялагаа тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн зөв зохистой ашиглах зорилгоор сумын нийт газар нутгийн 60%-ийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болно.

Өлзий буянаа хайрласан энэ сайхан нутгийнхаа түүхэн хөгжилд өөрсдийн мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулан, хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн сумын удирдлагууддаа, нийт иргэд, зон олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, амьдралд нь эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ИТХ-ын дарга                                  Х.ОТГОНМӨНХ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%