Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Сумын ИТХ-ын 2015 оны тайлан

2016-01-06

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны үйл ажиллагааны тайлан

2015-12-18                                                                                                                Рашаант

Сумын ИТХ нь Монгол улсын Үндсэн хууль,Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлыг сумын ИТХ болон түүний чөлөөт цагт Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, НӨУБ-ын хувьдгаргасан шийдвэр, хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллаж ирлээ.            Сумын эдийн засаг,нийгэм,байгаль орчны болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж ирлээ. 2015 онд ИТХ-аар орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, сумын төвийн дэд бүтцийн ажлыг чанартай хийж дуусгах, газар нутаг, бэлчээрээ уул уурхайн эвдрэл, гэмтлээс хамгаалах, иргэдийн оролцоог хангах, саналыг авах чиглэлээр ажиллаж, бодлого боловсруулан батлаж хэрэгжүүллээ.

Нэг.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан

Сумын ИТХ нь 2015 онд ээлжит бус хурал 1, ээлжит 2 хуралдаан хийж 2015 оны “ОНХС-ын хөрөнгийн тодотгол”,“Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг хасалт хийлгэх тухай”,“Ан,агнуурын бүс нутагт ан агнах болон бүс нутгийн менежментийн төлөвлөгөө батлах тухай”,“Сумын төвийн шинэчлэл” төслийн гүйцэтгэлийн тухай “,“Сумын өвөлжөө, хаваржааны бууцны ашиглалт, эзэмшилтийн тухай”, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн тухай”, “Сумын 2015 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай”зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа. ИТХ-аас 22заалт бүхий 7 тогтоол гаргасан байна.Тогтоолыг агуулгаар нь ангилж үзвэл Төсөв хөрөнгө баталж тодотгосон 2, газрыг тусгай хамгаалалтанд авсан 2, Газар зохион байгуулалт 2,төлөвлөгөө баталсан 1 тогтоолыг гаргасан байна. Эдгээр тогтоолоос хяналтанд авч хэрэгжилтийг тооцож байх 12 заалтын хэрэгжилтийг тооцож үзвэл Засаг даргад даалгасан 7, аж ахуйн нэгжид үүрэг болгосон 1 заалт байна. Эдгээр 12 заалтаас бүрэн хэрэгжсэн 11 заалт, дутуу хэрэгжсэн 2, хэрэгжих болоогүй 1 заалт байна. Хүү,торгуулийн орлого дутуу биелэлттэй байна.Манай сумын 19 нэр бүхий 90525.03 га газарт ашигт малтмалын хайгуул хийххүсэлт ирснээс14 хүсэлтийг тусгай хамгаалалттай газар нутагтай давхцаж байгаа тул татгалзаж 3 газрын 7981.05 га газарт хайгуул хийхийг зөвшөөрсөн.

Орон нутгийн тусгай хамгаалалтанд 6 байршилд нийт 919271,67 га газрыг авсан нь сумын нийт нутаг дэвсгэрийн 59.6 хувийг эзэлж байна.Энэ нь нутаг дэвсгэрийнхээ нөөц баялагийг илрүүлж ирээдүйд ашиглах нөхцлийг эсэргүүцэж байгаа биш бөгөөд замбараагүй лиценз олголт, дээж авах нэрийдлээр ашигт малтмал олборлох явдлаас урьдчилан сэргийлж, даац хэтэрсэн бэлчээрээ хамгаалах арга хэмжээ юм. Орон нутагт өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, иргэдийн эрх ашигт нийцсэн үед ашигт малтмалын ордыг хайх, ашиглах бололцоотой газрыг орон нутгийн тусгай хамгаалалтнаас гаргаж зөвшөөрөл өгөх боломж нээлттэй байгаа болно.


2.Тэргүүлэгчдийн хурал, шийдвэрлэсэн асуудлууд

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 онд 14 удаа хуралдаж 52 заалт бүхий 33 тогтоол гаргасан байна. Тогтоолыг агуулгаар нь ангилвал журамд нэмэлт, өөрчлөлт оруулах 3, хурлын тов 3, цалин шагнал 2, зөвлөл, ажлын хэсэг, комисс байгуулах 3, Газар, ашигт малтмалын нөхөн сэргээлт, үнэлгээний талаар 2, хамтран ажиллах, цагийн хуваарь тогтоох 2, , Замын маршрут тогтоох 1, Өмчийн түрээс тогтоох 1, Хилийн цэс баталгаажуулах 1, Хөрөнгө актлах, бүртгэх 4, сайн малчин шалгаруулах 1, Ан агнуурын бүс нутаг тогтоох 1, Ус,хог хаягдлын төлбөр тогтоох 2 тогтоол гаргаж 18 тэмдэглэлээр үүрэг даалгавар өгсөн байна. 2015 оны хяналтанд авч биелэлтийг гаргаж байх 15 тогтоолын биелэлтийг гаргахад 86 хувийн биелэлттэй байна. Ан агнуурын менежментийн төлөвлөгөө, ус ашигласан, хог хаягдал гаргасны төлбөрийн асуудал хугацаа болоогүй, Хан-Уул дүүрэгтэй хамтарч ажиллах, жоншны замын асуудал эхлэл төдийхангалтгүй байна.ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2 байгууллагын 17 нэр төрлийн6315313 төгрөгний хөрөнгийг акталж,2 байгууллагын 34 нэр төрлийн 3853479105 төгрөгний хөрөнгийг төрийн өмчид бүртгэх шийдвэр гаргаж хэрэгжсэн.

“Уулалтаргана” ан агнуурын бүс нутаг. 765 кв.км

Сумын өмч хамгаалах зөвлөлөөс аймгийн ИТХ-ын тогтоолоор шинэчлэн баталсан “Орон нутгийн өмчийн албаны дүрэм”, “Орон нутгийн өмчийн талаар аймгаас баримтлах бодлого”, “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын дагуу аймгийн өмчийн албатай хамтран төсвийн байгууллагуудын өмчийн гэрээг дүгнэж шинээр гэрээ байгуулсан.ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 20.1.6 –д заасан бүрэн эрхийнхээ дагуу төрийн үйлчилгээ,хууль тогтоомжийн талаарх мэдээллийг иргэдэд шуурхай, чанартай хүргэх талаар 6 багийн хурлаар 300 өрхийн төлөөллөөс санал асуулга авсан.Саналд оролцогчдын 90 хувь нь мэдээ, мэдээллийг багийн Засаг даргаар дамжуулан авах хүсэлтэй гэсэн байна.

ИТХ-ын 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд 42 асуудал төлөвлөснөөс 1 ажил эхлэл төдий/ХУД/, 3 асуудал биелээгүй/БИНХ-ын даргын сургалт,Өрөөтэй болох, Төлөөлөгчдийн өдөр/ бөгөөд 90 хувийн биелэлттэй байна. ИТХ-ын  ажлын албанаас улирал бүр төлөвлөгөө гарган ажилласан. “Сумын БИНХ-ын даргын ажил дүгнэх журам”-ын дагуу БИНХ-ын дарга нарын ажлыг сар бүр дүгнэж урамшуулал олгож байна. Ихэнх БИНХ-ын хурлын дарга нар БИНХ-ын үед ажиллахаас бусад үед иргэдтэйгээ ажиллахгүй, тайлангаа өгөхгүй, санаачлага гаргахгүй байна. Ажлын алба эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтаа сайжруулж анхан шатны бүртгэлийг хөтөлж байна.

Улсын архивын үзлэгийг угтаж бичиг хэрэг, архивын ажлыг стандартын дагуу хийж төрөлжүүлэн сумын архивт шилжүүлсэн.

Ажлын албанд 58 бичиг ирж хариутай 27 бичгийн хариуг өгсөн ба 34 бичиг явуулсан байна. 21 төлөөлөгч, 3 багийн засаг даргын 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг авч АТГ-т хүргүүлсэн.Ажлын албанд 10 өргөдөл, санал ирсэнийг 100 хувь шийдвэрлүүлсэн.

Иргэний танхимийн ажилтны цалингийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж ажиллуулан иргэдийн санал,гомдлыг авч шийдвэрлүүлэхийн зэрэгцээ ЗДТГ-тай хамтран 4 хэлэлцүүлэг, сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.

Аймгийн архив,хэлмэгдэгсдийн цагаан номноос хэлмэгдэгсдийн талаарх судалгааг шинэчлэн гаргаж, 80 хэлмэгдэгсдийн нарийвчилсан судалгааг гаргаж холбогдох газарт хүргүүллээ.

Энэ жил ИТХ-ын ажлын хороодоор төрийн байгууллагуудын ажлыг чиглэл чиглэлийн дагуу шалгуулж олон шалгалт давхцаж хийдэг байсныг орлуулж тэргүүлэгчдийн хурлаар төсвийн байгууллагуудын ажлын явц,ОНХС,СХС-ийн үйл ажиллагааны талаар хэлэлцүүлж, байгууллагуудын ажилд Тэргүүлэгчдийн зүгээс тэмдэглэлээр үүрэг даалгавар, зөвлөмж өгч ажиллалаа. Анхаарал татсан салбарын чиглэлээр холбогдох ажлын хорооны шалгалт хийлгэх бодлого баримталж ажиллана.

Өнгөрсөн оны ИТХ-ын тайлан тавихад төлөөлөгчдөөс гарсан саналыг хэрэгжүүлсэн талаар мэдээлье.

1.А.Эрдэнэбат-Өмч хамгаалах комиссийг ажилд оруулах, шинэ сум төслийн хөрөнгийг бүртгэх.Өмч хамгаалах зөвлөлийн ажлыг дээр дурьдсан.ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 27-р тогтоолоор “Сумын төвийн шинэчлэл” төслийн хөрөнгөөр буй болсон3636620023төгрөгний үндсэн хөрөнгийг ЗДТГ-ын өмчид бүртгэх зөвшөөрөл олгосон.

2.Ч.Цэцэг-Тайландаа түрүүчийн хурал дээр гарсан саналыг хэрэгжүүлсэн талаар мэдээлж байх. Энэ удаагийн хурлаас эхлээд мэдээлж байна.

3.Б.Нарантуяа-Байгууллагууд хийсэн ажлаа мэдээлж байх, үйл ажиллагаанд нь хяналт тавих. 3 байгууллагын тайланг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж үүрэг, даалгавар, зөвлөмж өгсөн.


 

Гурав. Сургалт, сурталчилгааны ажлын талаар

Монгол улсын хууль, аймаг, сумын ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэрийг 6 БИНХ, мэдээллийн цагаар иргэдэд яриа, таниулга хэлбэрээр хийсэн.Төрийн мэдээлэл, Нутгийн удирдлага, Нигүүлсэл сэтгүүл, аймгийн сонин захиалж иргэний танхимаар үйлчилсэн.ИТХ, Тэргүүлэгчдээс гарсан шийдвэр, цаг үеийн ажлыг мэдээллийн самбараар ил тод тогтмол мэдээлж, сумын сонин Хурал.mnсайтад зарим мэдээг тавьсан.ИТХ-ын тэргүүлэгчид, ажлын албанаас 2015 онд гаргасан тогтоол,шийдвэр,авч хэрэгжүүлсэн арга хэмжээг ЗДТГ-тай хамтран гарын авлага бэлтгэж сумын нийт айл,өрхүүдэд  хүргүүлж сурталчилсан. Аймагт болсон “НӨУЁБ-ын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Төлөөлөгчдийн манлайлал” сургалтанд Тэргүүлэгчид,нарийн бичгийн дарга хамрагдсан. Шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойгоор уламжлал ёсоор төрийн далбаа залах ёслол үйлдэж, ЕБС-ийн сурагчид иргэний андгай өргөсөн. Энэ үеэр хүүхэд, насанд хүрэгчдийн дунд шатрын тэмцээн, нийт иргэдийн дунд үндсэн хуулийн сэдвээр “Центавр” тэмцээн  явууллаа.Иргэний танхимаас уламжлалын дагуу уул уурхайн сэдэвт 3 талт хэлэлцүүлэгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн онцлог нь хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ,УБ хотын 7 ТББ,Баянжаргалан,Говь-Угтаал, Гурвансайхан сумдын төлөөлөл, удирдлагууд оролцож цар хүрээгээ тэлж, ач холбогдол өндөр байлаа.

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал” олон талт хэлэлцүүлэг

Сумын өмч хамгаалах зөвлөлөөс аймгийн өмчийн албатай хамтран төрийн байгууллагуудын захирал, эрхлэгч,нярав нарыг оролцуулан өмчийн талаар 1 өдрийн сургалт хийж, өмчийн гэрээ хийгдсэн.Цаашид Хан-уул дүүрэгтэй байгуулах санамж бичигт тусгасны дагуу Төлөөлөгчид, БИНХ-ын дарга нарыг чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.Байгууллагын санхүүг ил тод байлгаж мэдээллийн самбарт төсвийн хэлбэлзлийн сарын тайланг тогтмол мэдээлж, шилэн дансны хуулийн дагуу холбогдох сайтад хугацаанд нь байршуулж байна.

Дөрөв.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар

1. Малын хулгайн болон тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр

Сумын ГХУССЗ-өөс 2015 онд багуудын ИНХ, мэдээллийн цаг, өдөрлөгүүдэд “Малын болон хулгайн гэмт хэргийн эсрэг хамтдаа” сэдвийн дор малын хулгайн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэхийн тулд ГХУССЗ, малчид иргэдийн  хамтын ажиллагааны ач холбогдол зэргээр сургалт, харилцан яриа таниулга хийж, хөдөөгийн айл өрхүүдийг 10-тын системд хуваарилж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тарах материалыг малчдад хүргүүлж ажилласан байна.Мөн ИТХТ-ээр “Мал хамгаалах сангийн журам” батлуулан ажиллаж эхэлж байна.

Цагдаагийн газраас жил бүр баяр ёслолын арга хэмжээний үеүдэд зохион байгуулдаг “сар шинэ нэгдсэн арга хэмжээ” гэх мэт үйл ажиллагаануудыг иргэд олон нийтийн дунд тогтмол хийж ирлээ.

            Тус сумын Цагдаагийн хэсгийн зүгээс сумын төвийн болон хөдөөгүүр ихсэж байгаа золбин болон эзэнтэй нохдод чиглэсэн арга хэмжээ авхуулахаар 6-р БЗД Ө.Буд-Очирт мэдэглэл хүргүүлж, нохой устгах арга хэмжээ  авсан байна.

 

2. Согтуугаар үйлдэгдэж буй болон ахуйн хүрээний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр

 

Архидан согтуурч амьдарч буй орчиндоо таагүй уур амьсгал бүрдүүлдэг болон өмнө нь ахуйн хүрээний танхайн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан, шалгагдаж байсан иргэдийн судалгааг урьд оныхтой харьцуулан 2015 оны шинэчилсэн байдлаар Цагдаагийн хэсгээс гарган эдгээр иргэдэд дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх талаар зөвлөмж өгч, баталгаа гаргуулан авч  хамтран ажиллаж байна. 

Мөн 2015.03-18-н МУ-ын ЗХүчний түүхт 94 жилийн ойг угтсан Монгол улсын төлөө зүтгье” нэрийн ЦХэсэг ГХУССЗ, СЗДТГ, Сумын Эрчүүдийн холбоо, Албан байгууллагуудтай хамтранЦГ-ын бие хамгаалах үзүүлбэр нээлттэй хаалга, төрөл бүрийн хуулийн сургалт, санал асуулга, туяа оройн тоо зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа зохион явуулсан.

3. Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг

сайжруулах чиглэлээр

            Тус сумын 3-р багийн нутгаас ан болон заг ихээр хулгайн замаар гадна дотны хүмүүс олборлож зарж борлуулдаг гэх ба үүнийг таслан зогссох үүднээс байгаль орчны байцаагч Бадрах, Рагчаа нартай тогтмол харилцаа холбоотой ажилладаг бөгөөд ийм төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэдээс мэдээ мэдээлэл цуглуулан авч ажиллаж байна.

      Тус сумын нутаг дэвсгэрт нутгийн иргэдээр гар аргаар үйл ажиллагаа явуулдаг гэх Өлзийт хишиг Буян ТББ дарга, О.Тэгшбаяртай хамтран тэнд ажиллаж байгаа иргэдэд холбогдох хуулийг суртчилан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж ажилласан.

 

4. Замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр

            2015 оны 05 дугаар сард аймгийн Авто тээврийн газраас мэргэжилтнүүд Өлзийт суманд ирж сумын тээврийн хэрэгслүүдийг үзлэг оншилгоонд хамруулсан ба нийт сумын хэмжээнд 285 автомашин, 76 мотоцикль хамрагдсан байна.

2015.03.10-ны өдөр сургуулийн 10-15 насны 3 ангийн 50 хүүхдийг оролцуулсан “Ногоон гэрэл-Цагаан шугам” сэдвийн дор замын хөдөлгөөний чиглэлээр сургалтыг сургуулийн удирдлагууд, Өсвөрийн цагдаа бүлгэмтэй хамтран зохион явуулсан байна.

 

5. Насанд хүрээгүй хүмүүсээс гэмт хэрэг зөрчилд холбогдох, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр

            Өсвөрийн Цагдаа бүлэгтэй хамтран ажиллах төлөвлөгөөг Цагдаагийн хэсэг  гарган сумын Засаг даргаар батлуулан, уг бүлэг нь одоогоор 9 хүүхэдтэй, чиглүүлэгч багш Ц.Наранбаатарын хамтаар Цагдаагийн хэсэгтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна. Сумын Дотуур байрны үйл ажиллагаа болон түүний бүртгэл судалгаа, байрны багш болон жижүүрүүдийн үүрэг гүйцэтгэлийн байдалд байнгын хяналт тавиулан ажиллаж байна. 2015.01.02-нд “Дотуур байр миний гэр” сэдэвт дотуур байрны хүүхдүүдийн дунд хууль эрхийн сургалт, танин мэдэхүйн тэмцээн уралдааныг Цагдаагийн хэсэг, Нийгмийн бодлогын ажилтан, Улаан загалмайн ажилтантай хамтран зохион явуулсан ба мөн дотуур байранд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх талаар санал асуулга авсан байна. Одоогоор Өлзийт суманд насанд хүрээгүй хүмүүсээс гэмт хэрэг үйлдсэн, түүнд өртсөн асуудал бүртгэгдээгүй байна. 

6. Архидан согтуурахтай тэмцэх ажлыг сайжруулах чиглэлээр

            Аймгийн Засаг даргаас “Архигүй Дундговь” аймгийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан А/03 тоот захирамжийн биелэлтийг хангах хүрээнд төрийн байгууллагын ажилтан албан тушаалтнуудын дунд ажлын байранд болон ажлын цагаар архидан согтуурах асуудалд хяналт тавин нийт байгууллагуудад Цагдаагийн хэсгээс архинаас татгалзах талаар уриалга гарган ажиллаж байна.

            Сумын согтууруулах ундаа худалдан борлуудаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Цагдаагийн хэсгийн зүгээс тогтмол хяналт тавьж нийтийг хамарсан үйл ажиллагаа суманд зохион явагдахад согтууруулах ундааг худалдахгүй байх талаар Засаг даргаар захирамж гаргуулан түүнд хяналт тавиулан ажиллаж байгаа бөгөөд мөн баяр ёслолоо архигүй сүү өргөн тэмдэглэх талаар уриалга, зөвлөмж тараан ажиллаж байна.

 

 

Тав.Дүгнэлт

2015 онд ИТХ-ын тэргүүлэгчид, ажлын албанаас сумын төвийн дэд бүтцийг хийж дуусгах,орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтанд газар авах, иргэдийн байрыг дэд бүтцэд холбуулах зэрэг тулгамдсан ажилд анхаарлаа төвлөрүүлж эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлыг хийсэн байна.  Төлөөлөгчдийг тойрогт нь ажиллуулах, БИНХ-ын дарга нарыг чадавхжуулах тал дээр хангалтгүй ажилласан байна.

 

 

Цаашид тавих зорилт:

1.БИНХ-ын дарга нарыг чадавхжуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

                       

 

 

Тайлан бичсэн:

ИТХ-ын нарийн бичгийн дарга:                          Ж.Наранжав

 

Хянасан:

ИТХ-ын дарга:                                 Х.Отгонмөнх

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%