Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хэлэлцүүлэг зохион байгуулав

2015-04-06

2015.03.25-нд тус суманд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага – Өлзийт суманд” сэдэвт олон талт нээлттэй хэлэлцүүлэг-Өдөрлөгийг сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран иргэний танхимд 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт сумын нутаг дэвсгэрт харьяалалтай, уул уурхайн тусгай зөвшөөрөл бүхий ААН, компаниуд, сумын Засаг дарга, түүний тамгын газар, иргэд гэсэн гурван талын субьектийн бүрэлдэхүүнтэй оролцсон ба уул уурхайн тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүдийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байлгах, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх зорилгоор хэлэлцүүлгийг  зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт оролцсон ААН-үүд 2014 онд орон нутагтай хамтран ажилласан байдал, орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааныхаа тайланг, мөн сумын Засаг дарга орон нутагт тус ААН-үүдээс оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулсан тухайгаа иргэдэд мэдээлэн тайлагналаа.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт 100 гаруй иргэд, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг 13 ААН, компанийн удирдлагууд, “ТАН” эвслийн гишүүд, аймгийн ОҮИТБ-ын дэд зөвлөлийн төлөөлөл, уул уурхайтай зарим сумдын /Гурвансайхан, Говь-Угтаал, Баянжаргалан/ удирдлагууд урилгаар оролцсоноороо онцлог болсон ба хэлэлцүүлгийн төсвийг “Нээлттэй нийгэм форум” ТББ санхүүжүүлсэн байна.

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%