Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын ажлын албанаас 2014 онд хийсэн шинэлэг ажил

2015-01-25

Нэг. Суманд ОНХС-гийн хөрөнгө буй болсонтой холбогдуулан иргэдээс ирсэн саналыг орон нутгийн бодлоготой уялдуудах, ОНХС, сум хөгжүүлэх сан, ХЭДС-ийн үйл ажиллагаа зэргийг давхардуулалгүй зөв зохистой, харилцан уялдаатай явуулах, 2009 онд батлагдсан сумын "Нийгэм, эдийн засгийн 2009-2020 оны хөгжлийн төлөвлөгөө"-нд үнэлгээ хийж, шинэчлэн боловсруулах ажлыг иргэд, ТББ, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийж гүйцэтгэлээ. Үүний тулд дараах 3 ажлыг хийлээ. Үүнд:
1.  Багийн Засаг дарга нарыг бүх айл өрхөөр явуулж сумын нийгэм, эдийн засгийг 2014-2025 онд хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөнд тусгай асуулгаар давхардсан тоогоор 300 санал авч нэгтгэж эрэмбэлсэн.
2. Сумын төвийн иргэдийн төлөөлөл, төрийн албан хаагчдын оролцоотойгоор "Мерси кор" ОУБ-тай хамтран орчин үеийн судалгааны пасед аргаар ойрын хугацаанд болон ирээдүйд хөрөнгө оруулалт хийх төслүүдийг эрэмбэлж гаргасан.
3. Сумын ОНХС, СХС, ХЭДС-ийн уялдаа холбоог хангах, сумын хөгжлийн мастер төлөвлөгөөнд үнэлгээ хийх, нэмэлт өөрчлөлт оруулах, хяналт тавих үүрэг бүхий бодлого, төлөвлөлт, хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг боловсруулж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн.

           Сангуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэв.

Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2014-2025 оны хэтийн төлөвлөгөөнд оруулах төслүүдийг эрэмбэлж байгаа нь


Сумын бодлого, төлөвлөлт, хяналтын зөвлөлийн чиг үүргийн бүтэц, сангуудын уялдаа, холбооны бүтцийн схем гаргаж байгаа нь

Хоёр. Сумын ИТХ-ын дэргэдэх 4 ажлын хороогоор чиг үүргийнх нь хүрээнд батлагдсан удирдамж, хуваарийн дагуу төсвийн байгууллагууд, ААН-үүдэд дотоод хяналт, шалгалтыг сарын хугацаанд хийлгэж, шалгалтын тайланг гаргуулан үр дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэв. Тэргүүлэгчдийн хуралдаанаас Засаг дарга, албан байгууллага,  ААН-ийн дарга, эрхлэгч нарт албан шаардлага, зөвлөмж бүхий хугацаатай үүрэг даалгавар өглөө. Дотоод хяналт шалгалтын нэгдсэн дүнг мэдээллийн цагаар нийтэд мэдээлж, нийт айл өрхүүдэд хүргүүлсэн. Тус шалгалтыг байгууллагын өмч хөрөнгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, иргэдийн өргөдөл гомдлын бүртгэл, түүнийг шийдвэрлэсэн байдал, ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийн биелэлт, ОНХС, СХС, ХЭДС-ийн зарцуулалт, ашигт малтмал олборлогч ААН-үүдийн үйл ажиллагаа, хандив, тусламж, төлбөр төлөлтийн байдал, түгээмэл тархацтай ашигт малтмалын хураамжийн орлогын төвлөрүүлэлт зэрэгт чиглүүлэн явуулсан ба үүний үр дүнд төрийн байгууллагууд, албан хаагчид өөрийн алдаа дутагдлаа мэдэж, нөгөө талаас иргэдийн хурлын төлөөлөгчид сумын нийгэм, эдийн засгийн байдал, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцсан байна. Энэхүү шалгалтын үр дүнг ИТХ-ын тэргүүлэгчид төрийн бүх үйлчилгээг иргэдэд нээлттэй байлгахад чухал ач холбогдолтой ажил боллоо гэж дүгнэлээ.

Ажлын хороолын хяналт шалгалт хийсэн тухай тайланг хэлэлцэж байгаа нь.

Гурав.  Иргэдэд тэдний сонгосон төлөөлөгч нь ямар эрхтэй, асуудлыг яаж шийддэг, ОНХС-ын хөрөнгийн талаар иргэдээс ирсэн саналыг ИТХ дээр хэрхэн хэлэлцэж шийдвэрлэдэг болохыг харуулах зорилгоор багуудын нэгдсэн өдөрлөгөөр ИТХ-ын ээлжит хуралдааныг нээлттэй хийж 2015 оны ОНХС-аар хийгдэх ажлын эрэмбэлсэн жагсаалт, газрын үнэлгээний ангилал, төлбөрийн хэмжээг тогтоох тухай, зарим уулыг сумын тахилгатай болгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, баталлаа.

ИТХ-ын 10-р хуралдааныг иргэдэд нээлттэй хийж байгаа нь.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%