Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 30-ны 10 цагт ЗДТГ-ын Хурлын танхимд 80,9 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдаанаар : Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороогоор 5-н асуудал, Төсөв санхүү эдийн засгийн хороогоор 6-н асуудал, нийт -11 асуудлыг тус хороодоор хэлэлцэж гаргасан дүгнэлтээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж танилцууллаа.
Хуралдаанд хэлэлцэх асуудал :
1. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх
2. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох, салбар чиглэл батлах, төсөл сонгон шалгаруулах тов тогтоох, хороо байгуулах, хяналтын зөвлөл байгуулах
3. Хөрөнгө бүртгэх, актлах,
4. 2025 оны сумынбаяр наадмын төсөв батлах
5. ОНХС-гийн хөрөнгөд нэмэлт өөрчлөлт оруулах
6. Орчны бүсийн зөвлөл байгуулах
7. байгаль хамгаалах сангийн төлөвлөгөөнд тодотгол хийх
8. Сумын төвийн хаягжилтын нэрийг нэмэлтээр оруулах
9. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх
10. Сумын төвд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаар тогтоох
11.Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчилэн тогтоох гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлүүлж баталлаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 16 цаг 30 минутанд өндөрлөсөн.