Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН-2023

2023-10-28

Өлзийт сумын 2023 онд дэвшүүлсэн "Боловсролын чанар хүртээмжийг сайжруулан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх" жил зарласан зорилтын хүрээнд малын үйлдвэр угсааг сайжруулах, мал аж ахуйн эдийн засгийн ач тусыг малчдад сурталчилах, дэмжих чиглэлээр малчдын зөвөлгөөн зохион байгууллаа. Нийт 342 малчин оролцлоо.

1. Зөвөлгөөнөөр Сумын Засаг дарга Б.Гасрандорж "Өлзийт сумын түүхт 100-н жил"-ийн ойн хүрээнд хийгдэх ажлын                  төлөвлөгөөний төсөл танилцуулав.

2. УИХ-ын гишүүн С.Батболд хүрэлцэн ирж зөвөлгөөнд оролцож буй малчдад мэндчилгээ дэвшүүлж, төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого чиглэлийн тухай танилцуулж санаа бодлоо солилцлоо.

3. Салбартаа манлайлан ажиллаж байгаа Малчиддаа шагнаж урамшууллаа. 

4. Судлаач сэтгүүлч цаг уурч СГЗ Д.Шагдарсүрэн "Хамжихгүй бол амжихгүй" 2023-2024оны өвлийн улирал цаг агаарын төлөв байдал тэнгэр шинжих ардын ухаан тухай олон жилийн арга туршлагаасаа малчидтай хуваалцлаа. 

5. Аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Ж.Батбилэг "Малын үйлдвэр угсаа ашиг шимийг нэмэгдүүлэх, Мэргэжилтэн Э.Уугандорж "мал аж ахуйн нэгдсэн систем бэлчээр тэжээлийн ургамал тариалах" тухай сургалт зохион байгууллаа.

6. Уг малчдын зөвөлгөөнөөр "Гойд ашиг шимт бог малын хээлтүүлэгч" шалгаруулах үзэсгэлэн болон "Өлзийт үзэсгэлэн худалдаа - 2023" боллоо. Цагаан идээ, эд хэрэглэл чиглэлээр зохион байгуулсан байна. 

7. Адуу тэмээний тамганы ёслол болж сумын газар нутаг бүхий цагаан эсгийн дээр тамганы дардасаа өв болгон үлдээж Соёлын өвд бүртгүүлэн хадгалууллаа.

8. ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд "Нэг цэгийн үйлчилгээ" хүргэж гарын авлага тараах материал өгч ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%