Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Ээлжит бус хуралдаан болов.

2021-04-03

       Сумын ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар малын тоо толгойн албан татварыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд: Тэмээ-0, Адуу-2000, Үхэр-2000, Хонь-400, Ямаа-300  төгрөгөөр тус тус тогтоож, 200 хүртэл малтай айлын бог малын татварыг тэгэлсэн байна. Тогтоолыг Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөхөөр заажээ. Дээрх татварыг тогтоохын тулд 684 малчин өрхийн 55 хувиас саналын хуудсаар санал авч, 3 удаа хэлэлцүүлэг хийсэн байна. 

Мөн сумын "Үндэсний бичгийн дэд хөтөлбөр"-ийг хэлэлцэж баталлаа. Үндэсний бичгээ сурах талаар ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд оруулж дүгнэж байхыг төсвийн байгууллагын дарга нарт тогтоолоор даалгасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%