Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Санамж бичиг байгуулав

2019-11-11

2019 оны 11-р сарын 7-ны өдөр сум байгуулагдсаны 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтыг эхлүүлж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбат, "Тэлмэн"Группийн Захирал З.Цэцэн нар "Хамтран ажиллах санамж бичигт" гарын үсэг зурлаа.Засаг дарга А.Эрдэнэбат сумын ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний үндсэн дээр санамж бичиг боловсруулсан байна. Хамтран ажиллах санамж бичигт харилцан итгэлцлэл, компаны нийгмийн хариуцлагын хүрээнд эхний ээлжинд дараах бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тохиролцжээ.
1.Иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны систем бүхий 16 айлын орон сууцыг орчны тохижилт, ногоон байгууламжийн хамт барьж байгуулах
2. Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор халаалт, услалтын автомат систем бүхий 4 улирлын хүлэмж барин нарийн ногоогоор сумын хэрэгцээг хангах
3.  Экологийн боловсрол олгох сургалтын төв бүхий аялал жуулчлалын бааз байгуулах
Цаашид тус компанитай тогтвортой хамтран ажиллаж жишиг сумын хөгжлийн загвар буй болгох, сумын  бренд дуу хуурын уламжлалд түшиглэн сумандаа соёл, урлагийн олон улсын сургууль байгуулах  судалгаа хийх талаар тохиролцжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%