Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2019-02-23

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 2-р сарын 21-ны 15.00 цагт 85,4 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Хэлэлсэн асуудал: 
1. Хөрөнгө актлуулах тухай 
2. Мал сүргийг шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөө батлах тухай 
3. Сум хөгжүүлэх сангийн 2019 оны тэргүүлэх чиглэл балтах тухай 
4. Сум хөгжүүлэх  сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг шинэчлэн томилох тухай 
5. Сум хөгжүүлэх сангаас иргэн, ААН-д олгох зээлийн дээд хэмжээ, жилийн хүүг тогтоох тухай 
6. Төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 
7. Хамтарсан багийн гишүүдийг шинэчлэн байгуулах тухай
зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 
Сум хөгжүүлэх сангийн зээл олгох дээд хэмжээг иргэнд 20 сая төгрөг, ААН-д 50 сая төгрөг, зээлийн хүүг жилийн 3 хувь, төсөл сонгон шалгаруулах хугацааг 2019 оны 3-р сарын 20-оос 4-р сарын 1-ний хооронд байхаар тус тус тогтоолоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%