Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Зөвлөлдөх уулзалтад оролцоо

2019-01-18

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Дэл уулын гайхамшиг" ТББ-аас хамтран 2019 оны 1-р сарны 15-ны өдөр зохион байгуулсан Цагаан суварга орчмын аялал жуулчлалын төлөвлөлт хийх, байгаль орчныг хамгаалах тухай зөвлөлдөх уулзалтад сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх, БОХУБайцаагч М.Ганчимэг, байгаль хамгаалагч Б.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо. Тус зөвлөлдөх уулзалтаар Цагаан суварга орчмын бүс нутгийн аялал жуулчлалын төлөвлөлт хийх, байгаль орчныг хамгаалах зэрэг тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, холбогдох талуудын оролцоо, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар хэлэлцүүлэг хийж саналаа нэгтгэлээ. Хэлэлцүүлгээр Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт хязгаарлалтын болон хамгаалалтын бүс тогтоох, жуулчдын түр буудаллах цэг байгуулах, эко "00" байгуулах, орох гарах хаалгатай болгох, орчны бохирдлын сөрөг нөлөөллүүдийг бууруулах  зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт "Монгол гэр" гэр буудал ажиллуулах журмын төсөлд мөн саналаа оруулж тусгалаа. Зөвлөлдөх уулзалтад Цагаан суварга орчимд үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазын төлөөлөл, "Говийн шуранхай" аялал жуулчлалын холбоо, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, мэргэжилтэн П.Очирбат нар оролцсон байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%