Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Сумын ЕБС төрийн шагналт, СГЗ, дэлхийн гайхамшигт яруу найрагч Д.Нямаагийн нэрэмжит болов

2018-09-05

Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургууль Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн гарамгай яруу найрагч Долгорын Нямаа агсны нэрэмжит болгосны ёслол Өлзийт сумын төвд ёслол төгөлдөр боллоо. Ёслолд Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, "Болор цом"-ын эзэн Н.Гантулга, яруу найрагч Минжинсайхан, Н.Пүрэв, Б.Төгсжаргал, А.Сүглэгмаа, Д.Нямаа агсны гэргий Отгонбаяр, хүү Н.Зоригт, Д.Тэмүүжин, охин Д.Хулан нар гэр бүлийн хамт, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийн Ж.Мөнхтөр тэргүүтэй зохиолч, яруу найрагчид, Дундговь аймгийн Нутгийн зөвлөлийн төлөөлөл, Элгэмсэг дотно Дундговь ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн доктор Д.Отгонбаатар, Өлзийт сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл, сэтгүүлч 
Бичээчийн Батмөнх нарын зэрэг олон хүн оролцлоо.  Мөн Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх, Засаг дарга А.Эрдэнэбат, Д.Нямаа агсны ангийн хүүхэд Ц.Цагаанмаам нар оролцлоо. Д.Нямаа агсны гэр бүлийнхэн иж бүрдэл компьютер, Өлзийт сумын нутгийн зөвлөл Дуу хөгжмийн танхимын техник төхөөрөмжийн иж бүрдэл, "Хөрхбулаг" ХХК-ны захирал Н.Батбаяр 500000 төгрөг, 3-р багийн малчин С.Батжаргал 500000 төгрөг тус сургуульд хандивлан нутгийн зөвлөлөөс тусгай хөтөлбөр, төслийг энэ сургуульд хэрэгжүүлэх болов.  Ёслолын үеэр хурдан дааганы уралдаан, сумын цол олгох болон өсвөрийн бөхийн барилдаан, үдшийн цэнгүүн, яруу найргийн баяр болсон юм. Монгол улсаас "Дэлхийн гарамгай найрагч" гэсэн олон улсын нэр хүндтэй шагналыг ганцхан хүн хүртсэн нь Долгорын Нямаа агсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%