Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Малчдаас бэлчээр ашиглалт, өвөлжөө хаваржааны эзэмшлийн талаар авсан санал асуулгын дүн

2017-11-30

Цаг агаарын бэрхшээлээс шалтгаалж гадны аймаг, сумаас ирж оторлож байгаа малчдаас бэлчээр ашигласны хураамж авах эсэх, нэг малчин өрхийн эзэмших өвөлжөө, хаваржааны тоо хэд байвал зохимжтой байх, автотехникийн үзлэгийг хэдэн сард хийх талаар хөдөөгийн 5 багийн 210 малчин өрхийн төлөөллөөс санал асуулга авсан. Саналын  дүнг нэгтгэж дээрх асуудлаар хуульд нийцсэн журам гаргаж батлуулахаар төлөвлөж байна.

Малчдаас ирүүлсэн саналыг дүгнэж үзэхэд санал өгсөн малчдын 51 хувь нь малчин өрх 1-2 бууцтай байх, 28.5 хувь нь бууцны тоо тогтоох шаардлагагүй гэсэн бол 57.6 хувь нь отрын малчдаас төлбөр авах шаардлагатай, 34.2 хувь нь төлбөр авах шаардлагагүй гэж үзжээ. Отроор байх хугацааг 50.4 хувь нь тогтоох нь зүйтэй, 42.8 хувь нь тогтоох шаардлагагүй гэж хариулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%