Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Хурлын төлөөлөгчид олборлох салбарт хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэв

2017-11-06

“ИТХ-ын тэтгэлэгт хөтөлбөр 2017” төслийн хүрээнд 2017 оны 10-р сарын 27-нд ИТХ-ын төлөөлөгчид, 1, 2-р багийн ИНХ-ын дарга нар байгаль орчны талаарх зөрчил дутагдлыг тодорхойлж арилгах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, АМТ болон БО-ны хууль тогтоомжийг дагаж мөрдүүлэх зорилго бүхий тусгай удирдамжаар тус сумын 2-р багийн нутаг Буянт багийн төвийн ойролцоо байх ураны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Гурвансайхан” ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж, тусгай аргачлалын дагуу гаргасан хяналтын картаар хяналт, үнэлгээ хийлээ. Үнэлгээг 0-3 оноогоор үнэлэн нийт 14 хүн хийж дундаж үнэлгээгээр дүнг тооцоход Гурвансайхан ХХК-ны баримт бичгийн бүрдэл, үйл ажиллагааны үнэлгээ 2,1 буюу дундаж үнэлэгдлээ.

Үнэлгээ хийж дууссаны дараа ураныг ямар технологиор хэрхэн олборлох, цаашид ямар бодлого баримтлах гэх зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг явуулж компаны гүйцэтгэх захирал н.Бат-Очироос хариулт авлаа. Хэлэлцүүлгээс гарсан шийдвэр:   1, 2-р багийн ИНХ-д Гурвансайхан ХХК дэлгэрэнгүй танилцуулга хийж, иргэдийн санал авахаар шийдвэрлэлээ.

Хяналт, үнэлгээ, хэлэлцүүлгийн үйл явцыг архивын нэгж болгон хадгалах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бэлтгэх зорилгоор видео бичлэг хийж баримтжуулсан.

Энэ удаагийн хяналт үнэлгээний ажилд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Их монгол коммерс” ХХК, “Өгөөмөр говийн нуур” ХХК-иуд хамрагдах байсан боловч үнэлгээ хийх хугацаанд ирээгүй болно. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%