Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой тэмдэглэв

2017-10-31

МУ-д нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээг Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-аас 2017 оны 10-р сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Ойн арга хэмжээний хүрээнд иргэдийн дунд ширээний теннис, ЕБС-ийн сурагчдын дунд шатрын тэмцээн, ойн баярын хурал, баярын концерт, баярын хуралд оролцогчдын дунд хууль, эрх зүйн сэдэвт АХА танин мэдэхүйн тэмцээн зэрэг арга хэмжээ зохион явууллаа. Нутгийн удирдлагын 25 жилийн ойн баярын хуралд сумын ИТХ-д хамгийн олон сонгогдсон ахмад төлөөлөгчид, сумын үе үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг урилгаар оролцуулж хүндэтгэл үзүүлэв. Баярын хуралд оролцсон шинэ тогтолцооны анхны Засаг дарга Ч.Баяраа, анхны ИТХ-ын дарга Б.Нарантуяа, ахмад төлөөлөгч Н.Цэвэгмэд нар хуралд оролцогч төрийн албан хаагчдад болон иргэдэд тухайн үеийн шинэ тогтолцоог хэрэгжүүлэхэд тулгарч байсан бэрхшээлийг хэрхэн туулж байсан тухай сонирхолтой дурсамж, ажлын туршлагаа хуваалцлаа.

Ойн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар урилгаар оролцож ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч О.Ган, төлөөлөгч О.Тэгшбаяр нарт төрийн дээд шагнал Алтан гадас одон гардуулав.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%