Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Тэтгэлэгт төслийн сургалт зохион байгуулав

2017-07-28

“ИТХ-ын тэтгэлэгт хөтөлбөр 2017” төслийн хүрээнд Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-аас 2017 оны 7-р сарын 24-25-ны өдрүүдэд “Олборлох салбарт ИТХ-ын хяналтын чиг үүрэг” сэдэвт сургалтыг сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нарт зохион байгуулсан ба тус сургалтаар олборлох салбарын хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэл өгч, сургалтын хоёр дахь өдөр төлөөлөгч нар тусгай аргачлалын дагуу бэлтгэсэн хяналтын карт ашиглан уул уурхайн үйл ажиллагаанд хяналт хийх арга зүй эзэмших дадлага ажил хийлээ.

Дадлага ажлыг жоншны ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг “Межик бридж” ХХК-ы талбай дээр очиж хийв. Дадлага, сургалтад “Хил хязгааргүй алхам” ТББ-аас сургагч багш Н.Баярсайхан ирж хичээл зааж, Хэнтий аймгийн Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл ирж туршлага судлаж, солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%